SharePoint
臺大醫院Logo
:::
:::
台大醫院 國際醫療中心 > Монгол хэл

Олон Улсын VIP / тусгай /эмчилгээ үйлчилгээ                 Олон Улсын эмчилгээний төв

 

 

Тайваний Үндэсний Их Сургуулийн Анагаах  Ухааны Их Сургуулийн  Харьяа Эмнэлэг нь Анагаах  Ухааны Их Сургуулийн  сургалтын бааз эмнэлэгээр 1895 онд байгуулагдсан,  бүхий л чиглэлийн нарийн мэргэжлийн кабинеттай, төв эмнэлэг 2000 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд олон салбар эмнэлэгүүдтэй.

 

Тайваний Үндэсний Их Сургуулийн Анагаах  Ухааны Их Сургуулийн  Харьяа Эмнэлэг / цаашид Тайваний Их Сургуулийн Эмнэлэг гэх / нь 1000 гаруй дотрын болон мэс заслийн эмчтэй бөгөөд ихэнх нь эмч нар нь Тайваний Их Сургуулийг  төгссөн тусгай мэргэжсэн, Европ, Америк, Япон зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн, чадварлаг,  англи хэлээр чөлөөтэй нэвтрэлцэх чадвартай байдаг.

 

Тус эмнэлэгийн эмчилгээний технологи, эмчилгээ үйлчилгээний чанар Европ, Америкийн өндөр хөгжилтэй орнуудаас илүү бөгөөд олон улсын иргэдэд боломжийн үнэ, өндөр чанартай,  хүндээ хүрсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Жилд  дунджаар 13000 гаруй гадаадын иргэд тус эмнэлэгээр үйлчлүүлдэг бөгөөд түүнээс тавны нэг нь Америк, Канадаас ирж эмчлүүлдэг.

 

Магадлан итгэмжлэл

 

2004 он Тайваны Үндэсний чанарийн шаардлага хангасан байгууллага

2007 он        Тайваны Эрүүл мэндийн яамнаас Шинэ систем нэвтрүүлсэн эмнэлэгээр шалгарсан 

   

Сүүлийн 10 жилд гаргасан Анагаах ухааны нээлт, ололт амжилт

 

1996 он Азид анх удаа хиймэл зүрх шилжүүлэн суулгах мэс засал

1997 он        93 настай өвчтөнд элэгний хорт хавдарын  мэс заслыг амжилттай хийж Дэлхийн Геннисийн номонд тэмдэглэгдсэн

1998 он        Дэлхийд анх удаа зүрх хөлдөөх мэс заслыг амжилттай хийсэн

1999 он        Азид анх удаа Микроэлектродоор байрлал тогтоож Паркинсоны гажгийг эмчлэх мэс заслыг амжилттай хийсэн

2000 он        Азид анх удаа хамгийн залуу өвчтөнд зүрх шилжүүлэх мэс ажлыг

                    амжилттай хийсэн

2001 он        Дэлхийн хэмжээнд эдгэрэлт сайтай гэгдэх Хамрийн хорт хавдарыг эмчлэх - Хамрийн хорт хавдарыг эмчлэх KHR эмчилгээний шинэ арга нэвтрүүлсэн.

                    Дэлхийд анх удаа Арьсны гол эсийг нүдний зовхинд шилжүүлэн суулгах мэс ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

2003 он        SARS –өвчний тохиолдолыг эмчлэх арга нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.

                    Дэлхийд анх удаа эсийг  шилжүүлэн суулгах мэс ажлыг амжилттай хийж гүйцэтгэн Хамрийн хорт хавдарыг амжилттай эмчилсэн.

2004 он        Дэлхийн хамгийн сүүлийн үеийн HPV-008 умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх тарилгыг эмчилгээнд амжилттай туршсан.

2005 он        Азид анх удаа “Амьд донороос  бөөр шууд шилжүүлэн суулгах мэс заслыг хийв.

2006 он        Дэлхийд анх удаа  KPT лазерын туяаг ашиглан хамрын хорт хавдар нь дахин сэдэрсэн өвчтөнд хамрын  мэс засалыг дурангийн аргаар амжилттай хийв.   

             Олон улсын хэмжээнд анх удаа Элэгний С вирусыг Интерфероноор

                    эмчлэх туршилт болох “эмний гарал шалтгааныг судлах, эм эмчилгээний үр дүнг шалгах туршилт судалгааг авч явуулсан.  

 

2007 он        Тайваньд анх удаа зүрхний хүнд дутагдалтай болон дээд хөндийн вений хам шинжтэй өвчтөнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. 

 

2008 он        Усанд живсэн хүнд өвчтөнд 117 өдөр ECMO –г ашиглан  амьдруулж , дэлхийн хэмжээнд ECMO-г хамгийн удаан ашигласан тохиолдол болов.

 

                    Азид анх удаа Үр хөврөл  /ураг/ бий болохоос өмнө удамшилын гажгийг оношлон эхийн хэвлийд суулган,  жирэмслэж охин төрсөн.

                   

Зүрх шилжүүлэн суулгах мэс засалыг хийхдээ өвчтөний зүрхийг тайрч аваад зүрхгүй ECMO –ийн тусламжтайгаар 16 хоног байлгаад ,донороос зүрхийг  шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийж гүйцэтгэв. 

 

 

Эмчилгээний төрлүүд:

 

·       Зүрх судас  болон зүрхний мэс засал

·       Элэг болон элэгний хорт хавдрын эмчилгээ

·       Үе солих мэс засал

·       Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ үйлчилгээ

·       Хорт хавдарын эмчилгээ

·       Эрхтэн шилжүүлэн суулгах

·       Үр суулгах

·       Гоо сайханы мэс засал

·       Бусад хүнд өвчний эмчилгээ

 

Гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрлүүд:

 

·       Эмчилгээний төлбөрийн талаарх лавлагаа

·       Эмчилгээний талаар лавлагаа

·       Эмч нарын танилцуулга

·       Үзлэгийн дугаар урьдчилан авч болзох

·       Эмчлүүлэхэд холбоотой шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх болон илгээх

·       Байр сууц болон зочид буудал олоход туслах

·       Онгоцны буудлаас тосох буюу нислэгийн тийз баталгаажуулахад туслах

·       Орчуулагч олж туслах

·       Тайванд байх хугацаанд аялал туур зохион байгуулж өгөх

·       Бусад туслалцаа дэмжлэгийг үзүүлнэ

 

Үйлчилгээний талаарх мэдээлэл:

 

·       Үйлчлүүлэгч:

Хувийн зардлаар амбулаториор үзүүлж буй гадаадын иргэн (цагаач хятад болон БНХАУ-ын иргэд) цаг авч үзлэгийн дугаар авахдаа Тайваньд оршин суух үнэмлэх болон гадаад паспортаа үзүүлэх.

 

·       Үйлчлэгч эмч нар:

Хэрэв таньд тухайлсан эмч байгаа бол бид тухайн эмчтэй холбогдон үзлэгийн цагийг урьдчилан тохирч өгөх. Тухайлсан эмч байхгүй тохиолдолд бид таны өвчний байдлыг харгалзан тохирох эмчид үзлэгийн цагийг авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Холбоо барих хаяг:

 

Утас:+886-2-23562900

Факс:+886-2-23910708

Вэб http://www.ntuh.gov.tw/IMSC/

И-майл ntuhimsc@ntuh.gov.tw

Хаяг 7, Zhongshan South  Rd.,Taipei 100, Taiwan

 

Үзлэгийн тариф:

 

·       Гадаадын иргэд бүх зардлаа хувиараа төлөх бөгөөд Тайваний эрүүл мэндийн даатгал үүнд хамаарахгүй

·       Үзлэгийн дугаар авах: 100 Тайван доллар; Эмчийн үзлэгийн төлбөр : эхний 30 минут-д 1500 Тайван доллар , түүнээс хойш 30 минут тутамд 1000 Тайван доллар нэмэгдэнэ (мэдрэлийн тасгийн төлбөр 30 минут тутамд 2500 Тайван доллар ).  Эм, шинжилгээ, үзлэг болон бусад эмчилгээ үйлчилгээний зардалыг тус эмнэлэгийн Олон Улсын VIP тусгай эмчилгээ үйлчилгээний төвөөс баталсан үнэ тарифын  дагуу тооцоно.

·       Төлбөрийг бэлэн мөнгөөр болон картаар хийж болно.

·       Дээр дурьдсан үнийн тарифт хэрэв өөрчлөлт орсон бол , тухайн үед мөрдөгдөж байгаа үнийн тарифийг баримтална. Эмчилгээний зардалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбоо барина уу.

 

Эмнэлэгийн байрлал :

Тайваний Үндэсний Их Сургуулийн Анагаах  Ухааны Их Сургуулийн  Харьяа Эмнэлэг, Зүүн жигүүрийн нэг давхарт  Jin-Fu зөвлөгөө өгөх хэсэг

 

Цагийн хуваарь:

Даваа- Баасан  

Үдээс өмнө        9 : 0 0 1 2 : 0 0

Үдээс хойш       14 : 0 0 17 : 0 0

(Бямба, Ням болон баярын өдрүүдэд амарна)​​​